Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн өдрүүдэд хөдөө орон нутагт буюу Увс, Ховд, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Дорноговьд ажилласан.
Тэрбээр иргэдтэй уулзаж, Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлого, ажлыг танилцуулахын зэрэгцээ тухайн орон нутагт хэрэгжих томоохон төслүүдийн бүтээн байгуулалтын үйл явц зэргээр мэдээлэл өгч, Сонгуулийн хуулийн дагуу ямар хүмүүсийг жагсаалтад оруулахаа ч дуулгасан. Харин тэрбээр өнөөдрөөс /2023.09.11/ Дундговь аймагт үргэлжлүүлэн ажиллаж, "Хөдөөгийн сэргэлт"-ийн хүрээнд хийж, хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулах мөн иргэдийн саналыг сонсох юм. Үргэлжлүүлэн тариалангийн бүс нутаг Дархан, Сэлэнгэд ажиллах аж.