Театрын урлагийн шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг Гэгээн муза олон улсын театрын наадамд шилдгүүд тодорлоо.
Наадмын
- Гранпри шагналыг УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншаравын найруулсан "Сычуаны сайн хүн" жүжиг
- Драмын жүжгийн төрөлд “Шилдэг найруулагч”-аар "Инээмтгий хүн" жүжгээр найруулагч Б.Даваасүрэн,
- Драмын жүжгийн төрөлд “Шилдэг хөгжмийн зохиолч”-оор шалгарсан Д.Жамбалов,
- Шүүгчдийн нэрэмжит цомын эзнээр УДЭТ-ын "Сычуаны сайн хүн" жүжгийн дүрээр жүжигчин Т.Хулан,
- Драмын шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг УДЭТ-ын "Сычуаны сайн хүн" жүжгийн дүрээрээ Ардын жүжигчин Б.Сувд,
- Хүүхдийн жүжгийн шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг УДЭТ-ын "Миний аав супер баатар" хүүхдийн жүжгийн Шоргоолж хүүгийн дүрээр жүжигчин Б.Асардарь,
- Хүүхдийн жүжгийн шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг УДЭТ-ын "Миний аав супер баатар" хүүхдийн жүжгийн Өмхий харын дүрээр жүжигчин Б.Золжаргал,
- Наадмын шилдэг залуу уран бүтээлчээр "Сычуаны сайн хүн" жүжгээр УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншарав, "Инээмтгий хүн" жүжгийн Баркельфедрогийн дүрээр СТА жүжигчин О.Итгэл,
- Моно жүжгийн төрөлд шилдэг жүжигчнээр "Галт шувуу" жүжгийн Сарангийн дүрээр Б.Одгэрэл,
- Драмын жүжгийн шилдэг хөгжмийн зохиолчоор "Инээмтгий хүн" жүжгээр Дахалэ Жамбалов,
- Драмын жүжгийн шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагналыг УДЭТ-ын "Сычуаны сайн хүн" жүжгийн дүрээр жүжигчин Б.Шинэбаяр
- Драмын жүжгийн шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг "Опал" жүжгийн дүрээр жүжигчин О.Энхтуул
нар тус тус шилдгээр шалгарлаа.