Өмнөговь аймагт “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” болно

Өмнөговь аймагт “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” болно

Дунд сургуулийн сурагчдын шүд амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг.

Тэгвэл “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй “Эрүүл шүд” хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын хүүхдүүдийн дунд шүдээ тогтмол, зөв угаахын ач холбогдлыг сурталчлах, хэвшүүлэх зорилгоор "Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн"-ийг зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг анх удаа орон нутагт буюу Өмнөговь аймагт зохион байгуулахаар эрүүл мэндийн байгууллагууд хамтран бэлтгэл ажлыг хангасан гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.