Барс худалдааны төвд хугацаа нь дууссан, хадгалалтын горим алдагдсан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчлийг шалгалтаар илрүүлжээ

Барс худалдааны төвд хугацаа нь дууссан, хадгалалтын горим алдагдсан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчлийг шалгалтаар илрүүлжээ

Барс худалдааны төвд хаяг шошгын зөрчилтэй, хугацаа нь дууссан, хадгалалтын горим алдагдсан хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчлийг шалгалтаар илрүүлжээ. 

Барс худалдааны төвд шалгалт хийх явцад хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Тухайлбал, Хугацаан дууссан гоймон. Алдаатай шошго бүхий сода мөн хугацаан дуусах болоогүй ч хадгалалтын горим алдагдсан хүнсний бүтээгдэхүүний зөрчил илэрчээ.

Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн гуравдугаар бүлэгт Хүнсний түхий эд, бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг тодорхой заасан байдаг. Ингэхдээ хүнсний түхий эд, болон бүтээгдэхүүний хадгалалт, хадгалах хугацаа эсвэл хугацаан дуусах хугацааг зааж үйлдвэрлэсэн газар, гаж нөлөө, орц найрлага зэргийг тодорхой тусгасан байх. Мөн орос, англи, монгол зэрэг хэл дээр шошготой байх зэргийг зааж өгсөн байдаг ч эдгээр хуулийн заалт зах худалдааны төвд төдийлөн хэрэгжихгүй байна. Хуулийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.