COVID-19 халдвар туссан иргэд жил орчим хугацааны дараа зүрхний шигдээс, цус харвах эрсдэлтэй байгааг тогтоожээ

COVID-19 халдвар туссан иргэд жил орчим хугацааны дараа зүрхний шигдээс, цус харвах эрсдэлтэй байгааг тогтоожээ

Дэлхийн Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар COVID-19 халдвар нь зүрхний судсыг халдварлуулж, судсан дахь өөхний товрууг үрэвсүүлэх замаар зүрхний шигдээс, цус харвах эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Зүрх, уушиг, цусны үндэсний хүрээлэнгийн судлаач Мишель Олив хэлэхдээ, "COVID-19 вирусын халдвар авсан хүмүүс халдвар авснаас хойш нэг жилийн дараа зүрх судасны өвчин, цус харвалтаар өвчлөх эрсдэл нэмэгддэгийг олж тогтоосон. Өмнө нь хийсэн судалгаагаар SARS-CoV-2 нь тархи, уушигны эдийг шууд халдварладаг болохыг харуулсан. Тэгвэл энэ удаагийн судалгаагаар ковидын вирус нь титэм судсанд хэрхэн нөлөөлдөг талаар олж тогтоосон" гэжээ.

Эх сурвалж: Nature Cardiovascular Research