С.Одонтуяа: Улаанбаатарт дэгдээд буй үнэр нь "Тавантолгой түлш"-ийн шахмал түлшнээс ялгарч байгаа ч олон нийтэд огт мэдээлэхгүй байна

С.Одонтуяа: Улаанбаатарт дэгдээд буй үнэр нь "Тавантолгой түлш"-ийн шахмал түлшнээс ялгарч байгаа ч олон нийтэд огт мэдээлэхгүй байна

Ардчилсан намын бүлгэм цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа агаарын бохирдлын тухай ноцтой мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, "Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод маш их газ үнэртсэн асуудал гарлаа. Үүний шалтгааныг олж тогтоож чадахгүй, мэдээлэхгүй байна. Тухайн асуудлаас болон олон хүний амь эрсэдсээр байгаа ч үргэлж нуудаг. Мөн Агаарын бохирдлын дэд хороо ажлаа хийж, үнэртэж байгаа газыг яаралтай олж тогтоох шаардлагатай. Олон нийтийн сүлжээнд шар, саарал хоёр өөр өнгөтэй түлшний зураг нийтлэгдсэн байна. Хуучин барьцалдуулагч нь шар өнгөтэй түлш, одоогийнх нь саарал өнгөтэй түлш юм. Энэ саарал өнгөтэй түлшийг түлж болохгүй. Маш аюултай гэж үйлдвэрийн ажилчид олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байгаа. Агаарын бохирдлоос болоод Монгол хүний эрүүл мэндэд маш ноцтой аюул тулгараад байхад хариуцах албан байгууллагууд мэдээлэл хийхгүй байгаад харамсаж байна, бид шаардлагыг хүргүүлнэ" гэв.

ҮЗЭХ: