Сэтгэл зүйн өөрчлөлт, донтолт, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хамааралтай гэх шалтгаанаар 100 залуу цэргийн албанаас хасагджээ

Сэтгэл зүйн өөрчлөлт, донтолт, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хамааралтай гэх шалтгаанаар 100 залуу цэргийн албанаас хасагджээ

Өнгөрсөн 2022 онд цэрэг татлагын үзлэгээр ар гэрийн байдлаас шалтгаалсан сэтгэл зүйн өөрчлөлт, донтолт, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хамааралтай гэх шалтгаанаар 100 залуу цэргийн алба хаах боломжгүй болсон байна. 

Улмаар зайлшгүй шалтгааны үндсэн дээр 40 залууг сэтгэл зүйчийн хяналтан дор цэргийн албанд татжээ.  Түүнчлэн цэрэгт татагдаж буй залуус алба хаах сэтгэл зүйд огт бэлтгэгдээгүй байгааг албаныхан онцоллоо. Энэ талаар Хилчдийн сэтгэл судлалын секторын дарга, дэд хурандаа, цэргийн сэтгэл судлаач Б.Цэдэндорж "Тав, зургаан жилийн өмнө цэргүүдтэй уулзаад явахад 100 цэргээс нэг л цэрэг өвс үнэрлэх, хар тамхи хэрэглэх, эсвэл хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай байх тохиолдолтой таардаг байлаа. Одоо 100 цэргээс 10-15 нь ийм байна. Янз бүрийн бэлгийн чиг хандлагатай байх эсвэл сатанист, анархистууд гарч байна. Нөгөө өвс татах чинь бараг энгийн асуудал болсон байна. Нийт масс дотроо 15, 16 хүн гараад ирлээ гэдэг бол нэн аюултай. Магадгүй ирэх жилээс гэхэд хар тамхичидтай ажиллах сэтгэл зүйчид хэрэг болох нь байна. Энэ мэтчилэн асар олон зүйл бий. Монгол Улсын иргэн учраас цэргийн албыг заавал хаалгах л ёстой. Өнөөдрийн арга хэмжээний зорилго нь сэтгэл зүйчдийн уялдаа холбоог сайжруулахад оршино. Энэ арга хэмжээнд 40 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна. Энэ цэргүүдийн хилийн застав, харуул манаанд томилохгүй отрядын төвд долоо хоногтоо 2-3 удаа сэтгэл зүйчийн хяналтанд байлгана. Үндсэндээ нэг жилийн хугацаанд тэжээж байгаад буцааж байна" гэлээ.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ