Хөвсгөл аймгийн Мөрөн суманд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барихаар болжээ. Тус ажилд 9.5 тэрбум төгрөгийг зарцуулахаар 2024 оны улсын төсвийн төсөлд тусгасан байна. Уг ажил 2026 оныг хүртэл үргэлжлэх аж. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг анх 2020 онд Улаанбаатар хотод барьж байгуулан энэ төрлийн түлшээр нийслэлийн айл өрхүүдийг хангаж байна. Гэвч тус түлшинд угаартаж эрүүл мэнд амь насаараа хохирсон иргэдийн тоо жилээс жилд өсч байгаа нь иргэдийн шүүмжлэлийг дагуулж буй. Гэтэл Ховд, Хөвсгөл тэргүүтэй аймгуудад сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж байна.