УНТЭ-т дурангийн аргаар ходоодны салстын доорх хавдрыг тайрах хослуулсан мэс заслыг амжилттай нэвтрүүллээ

УНТЭ-т дурангийн аргаар ходоодны салстын доорх хавдрыг тайрах хослуулсан мэс заслыг амжилттай нэвтрүүллээ

Дурангийн болон мэс заслын эмч нарын хамтарсан баг Laparoscopic and endoscopic cooperative surgery (LECS) буюу хэвлийн дуран болон хоол боловсруулах замын дурангийн хамтарсан ходоодны салстын доорх хавдрыг тайрах хослуулсан мэс заслыг амжилттай  хийж УНТЭ-т анх удаа нэвтрүүллээ.

Энэхүү мэс засал нь нээлттэй мэс засал хийснээс илүү үр дүнтэй, хүндрэл багатай бөгөөд ходоодны ханын цусан хангамж сайжрахаас гадна өвчтөний амьдралын чанар илүү сайжрах боломжтой юм.