Архины шалтгаант нас баралтын дөрвөн хүн тутмын гурав нь эрэгтэй хүн байна гэсэн судалгаа гарсан талаар Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Тодруулбал, халдварт бус өвчин буюу урьдчилан сэргийлэх боломжтой эмгэгт багтах сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, үүний эрсдэлт хүчин зүйл болох архи, тамхины хэрэглээ эрчүүдэд түгээмэл байна. Мөн дэлхийн 1.3 тэрбум тамхи хэрэглэгчдийн 80 гаруй хувь нь бага, дунд орлоготой орнуудад амьдардаг ба 2020 онд дэлхийн хүн амын 22.3 хувь, нийт эрэгтэйчүүдийн 36.7 хувь, эмэгтэйчүүдийн 7.8 хувь нь тамхи хэрэглэсэн байна. Харин 15-29 насны нас баралтын дөрөвдүгээр шалтгаан амиа хорлолт бөгөөд энэ тоо эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд дөрөв дахин их байна гэсэн судалгаа гарчээ.