Монгол Улсын эрэгтэйчүүдийн 52 хувь нь тамхи хэрэглэдэг гэсэн ДЭМБ-ын судалгаа гарч, дэлхийд зургаадугаарт бичигджээ

Монгол Улсын эрэгтэйчүүдийн 52 хувь нь тамхи хэрэглэдэг гэсэн ДЭМБ-ын судалгаа гарч, дэлхийд зургаадугаарт бичигджээ

Улс орны хүн амын 15 ба түүнээс дээш насны эрэгтэй хүмүүсийн дундах ямар нэг тамхины бүтээгдэхүүний хэрэглээний талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн ажиглалтын мэдээллийн сан 2020 онд судалгаа явуулахад, Монгол Улс энэ насны эрэгтэй хүмүүсийн тамхины хэрэглээгээр дэлхийд эхний зургаадугаар байр орсон байна. 

Тодруулбал, Монгол Улсын 15 ба түүнээс дээш насны эрэгтэйчүүдийн 52 хувь нь тамхи хэрэглэдэг гэсэн судалгааны дүн гарчээ. Харин тус жагсаалтын эхэнд Индонезийн эрэгтэйчүүдийн 71 хувь нь тамхи хэрэглэдэг гэсэн дүн гарсан бол, Мьянмар 69 хувь, Жордан 57 хувь, Гүрж 56 хувь, Бангладеш 52 хувь, Монгол эрчүүдийн 52 хувь нь тамхи хэрэглэдэг гэсэн дүн гарчээ. Ийм иргэд та бүхнийг эрүүл мэндээ бодож тамхи хэрэглэхээ зогсоохыг анхааруулж байна. Манай улсад гарч буй хорт хавдрын ихэнхийг уушгины хорт хавдар эзэлж байгаа нь тамхитай холбоотой гэж эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.