Улсын хэмжээнд “Эмийн аюулгүй байдлын долоо хоног” аян зохион байгуулагдаж байна

Улсын хэмжээнд “Эмийн аюулгүй байдлын долоо хоног” аян зохион байгуулагдаж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын олон улсын эмийн аюулгүй байдлын хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч УППСАЛА төв нь 2016 оноос хойш иргэд, эмнэлгийн мэргэжилтний гаж нөлөөний талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах, түүнийг мэдээлэхийн ач холбогдлыг таниулах зорилгоор “MedSafetyWeek-Эмийн аюулгүй байдлын долоо хоног” аяныг зохион байгуулж ирсэн.


Энэ жилийн арга хэмжээ 2023 оны 11 сарын 06-аас 12-ны өдрийн хооронд “Эмийн гаж нөлөөг хүн бүр мэдээлэх боломжтой” уриан дор дэлхийн 100 гаруй эмийн зохицуулалтын байгууллага, 90 гаруй улсыг эгнээндээ нэгтгээд байна.


Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2020 онд бие даасан “Эмийн үндэсний зохицуулалтын агентлаг” байгуулагдсан нь УППСАЛА төвд албан ёсны гишүүнээр нэгдэх эрх зүйн байдал бүрдэж, 2021 онд тус төвийн 149 дэх жинхэнэ гишүүн орноор элссэнээр олон улсын эмийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч орны нэг болсон.