Математикийн "Eduten" платформоор 3, 4 дүгээр ангийн сурагчид нийт 7 сая орчим даалгавар гүйцэтгэжээ

Математикийн "Eduten" платформоор 3, 4 дүгээр ангийн сурагчид нийт 7 сая орчим даалгавар гүйцэтгэжээ

Ерөнхий боловсролын сургуулийн математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих математикийн цахим системийг сургалтад нэвтрүүлэх "Eduten" платформ хэрэгжиж буй. Энэ хүрээнд цахим сургалтын орчин бүрдүүлэлтэд тодорхой ахиц гарч байгааг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.

"Eduten" платформыг зорилтот сургуулиуд сургалтад идэвхтэй хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 3, 4 дүгээр ангийн суралцагчид нийт 6,959,827 даалгаврыг гүйцэтгэжээ. Мөн тус платформыг хэрэгжүүлснээр суралцагчид хэрэгцээндээ тохирсон даалгаврыг гүйцэтгэж байгаа нь сурах идэвхийг нэмэгдүүлж байгаагаас гадна багш, эцэг, эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдийн цахим хэрэглээг хянах, зохицуулах боломж нээлттэй байгаагаараа давуу талтай аж.