Хан-Уул дүүргийн өсвөр насны 600 сурагчийг "Зорилготой өсвөр нас" сэдэвт сургалтад хамруулж байна

Хан-Уул дүүргийн өсвөр насны 600 сурагчийг "Зорилготой өсвөр нас" сэдэвт сургалтад хамруулж байна

Хан Уул дүүргийн өсвөр насны 600 сурагчийг "Зорилготой өсвөр нас" сэдэвт сургалтад хамруулж байна. Тодруулбал, Соёлын яамнаас арван нэгдүгээр сарын турш хэрэгжүүлж буй "Соёлын бүтээлч сар" аян болон "Соёлын эрхийн бичгийн тандалт судалгаа"-ны ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн Соёлын ордноос санаачлан Соёлын яам, Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр "Амжилтын дасгалжуулалтын академи"-тай хамтран ХУД-ын ерөнхий боловсролын 15, 18, 52 дугаар сургуулиудын ахлах ангийн 600 сурагчийг "Зорилготой өсвөр нас" сэдэвт хувь хүний хөгжлийн сургалтад арван нэгдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд хамруулж байна.

Тус сургалтаар өсвөр насны сурагчдын хамгийн их сонирхлыг татдаг "Хэрхэн зорилготой иргэн болох", "Мэргэжлээ хэрхэн зөв сонгох" зэрэг чухал сэдвүүдээр мэргэжлийн багш илтгэл танилцуулж, дадлага ажил гүйцэтгүүлэн зохион байгуулж байна.