Энэ жилийн хоёр дахь ЭЕШ эхлэхэд 10 хоног үлджээ

Энэ жилийн хоёр дахь ЭЕШ эхлэхэд 10 хоног үлджээ

2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 7-ноос эхэлнэщ. Энэ жилийн ЭЕШ-ын хоёр дахь бүртгэл өнөөдөр аравдугаар сарын 19-өөс арваннэгдүгээр сарын 10-н хүртэл бүртгэсэн.

Тухайн жилийн хоёр дахь удаагийн ЭЕШ-ын онцлог нь шалгуулагчдад өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаад оршдог.

Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал:

  1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
  4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.