Монгол сурагчдын PISA-гийн анхны үнэлгээг дэлхий даяар маргааш зарлана

Монгол сурагчдын PISA-гийн анхны үнэлгээг дэлхий даяар маргааш зарлана

Монгол Улсын PISA-гийн анхны үнэлгээ маргааш /2023.12.04/ Улаанбаатарын цагаар 17.00 цагт дэлхийн даяар зарлагдана.

Энэ талаар ШУ-ы сайд Л.Энх-Амгалан, "Олимп, дэлхий, тивийн аваргаас медаль горьдож, нүдээ хөхөртөл ширтдэг ард түмэнд 15 настай Монгол хүүхдүүд дэлхийн үе тэнгийн хүүхдүүдтэй хамт мэдлэг, чадвараа хэмжүүлсэн анхны PISA-гийн дүн Монголын боловсролд маш чухал үнэлгээ байх болно” гэжээ.

Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ буюу PISA /Programme for International Assessment/ нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай сурагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг үнэлгээ юм.

Сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд хамрагдах нь чухал ач холбогдолтой юм. Монгол улсын хувьд дараах боломжууд бий болно гэж харж байгаа. Үүнд:

-15 настай суралцагчдын эзэмшсэн мэдлэг, чадвараа амьдрал практикт хэрхэн хэрэглэж буйг олон улсын стандарт, арга барилын дагуу бодитой тодорхойлж, үндэсний хэмжээний мэдээллийн сан бүрдэх

-Өөрийн орны боловсролын чанарыг дэлхийн бусад оронтой харьцуулах, арга туршлагаас суралцах

-Yp дунд тулгуурлан боловсролын бодлого, шинэчлэлийн чиглэл төлөвлөлтийг тодорхойлох

-Дагалдах асуулгын хүрээнд хүн ам зүй, нийгэм эдийн засаг, боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэлт нь сурагчийн сурлагын амжилтад хэрхэн нөлөөлж буйг илрүүлэх зэрэг олон давуу талтай.