С.Бямбацогт сайдад цохиулсан УБТЗ-ын орлогч дарга Н.Энхцогт "Тархины битүү цохилттой" гэх оноштойгоор эмчлүүлж байна гэжээ

С.Бямбацогт сайдад цохиулсан УБТЗ-ын орлогч дарга Н.Энхцогт "Тархины битүү цохилттой" гэх оноштойгоор эмчлүүлж байна гэжээ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УБТЗ ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогтыг цохиж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан байж болзошгүй асуудалд холбогдоод байгаа. Энэхүү хэрэг, явдлыг Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа юм. 

Тэгвэл УБТЗ ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогт “Өдрийн сонин”-ын өнөөдөр /2023.12.04/-ийн дугаарт ярилцлага өгсөн байна. Тэрээр, “Тархины битүү цохилттой гэх оноштойгоор Төмөр замын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал дээрдсэн зүйлгүй хэвэндээ л байна. Эмч нар түүнд хүнд цохиулсан асуудалд байгаа бол таныг хэвтүүлэн эмчлэх эрсдэлтэй, нойрондоо цус харвах аюултай тул та эхлээд Шүүх эмнэлгээр явах хэрэгтэй гэсэн. Ингээд шүүх эмнэлэгт очтол эхлээд цагдаагийн газраас шинжээч томилж байж, Шүүх эмнэлгийн дүгнэлт гардаг гэсэн. Ингээд шууд цагдаа ороогүй. Учир нь намайг цохисон сайд маань ярих болов уу гээд санаад долоо хоног харсан. Гэтэл сайдаас ямар ч хэл чимээ ирээгүй. Тиймээс миний хувьд нэн яаралтай биеийн эрүүл мэндээ бодох хэрэгтэй болсон” гэж ярьжээ.




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө