"Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллах хүсэлт"-ийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хүргүүллээ

"Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг суллах хүсэлт"-ийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хүргүүллээ

Хүний эрхийн өдөрт зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган өнөөдөр болж байна. Тэгвэл Зариг.мн сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсонтой холбогдуулан Зариг.мн сайтаас төрийн гурван өндөрлөгт хүсэлт хүргүүлж байна.

Энэхүү хүсэлтэд,

"Монгол Улсын их хурлын дарга Г.Занданшатар танаа 2023 оны 12 дугаар сарын 9-ны өдөр хүсэлт хүргүүлэх нь:

Сүүлийн үед сэтгүүлчийн хэвлэн нийтлэх, ажил үүргийнхээ хүрээнд бэлтгэсэн мэдээ мэдээлэлтэй холбогдуулан хууль хяналтын байгууллага нэр төрөө хамгаалах гомдол гаргаж улмаар цагдаагийн байгууллага, прокурорын байгууллагуудаас сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, редакцуудын хэвлэн нийтлэх эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах боллоо. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүн Зариг.мн сайтыг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг мэргэжлийн ажил үүргийнхээ хүрээнд хэвлэн нийтэлсэн агуулгынхаа улмаас Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан худал мэдээлэл тараах гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж, шүүхээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсантай холбогдуулан энэхүү шаардлагыг хүргүүлж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйл нь төрийн байгууллагын нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалахгүй бөгөөд зөвхөн хувь хүний нэр төр, алдар хүнд хувийн ААН, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалдаг. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 21.6 дугаар зүүйлд шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, иргэдийн төлөөлөгч нь хууль бусаар нөлөөлөх, Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлд шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхийн оролдох, гэмт хэрэг зөрчлийг тусгасан байх ба тус зохицуулалтаар шүүх, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалдаг атал хамааралгүй зүйл ангиар сэтгүүлчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн хүний түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд хүн бүр өөрийн үзэл  бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

Энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах, эрх чөлөө, үзэл санаа мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрэн сурвалжлах, хүлээн авах түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана гэжээ. Мөн Иргэний болон улс төрийн тухай олон улсын фактын 19.1-д хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримлах эрхтэй, хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Энэ эрх нь төрөл бүрийн үзэл санаа, улсын хил хязгаарын үл сонгосон бусад аргаар ирж хайх, хүлээж авах, түгээх эрх чөлөө багтжээ. Монгол улсын үндсэн хуулийн 16.16-д итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй гэж тус тус заасан байна. Гэтэл сэтгүүлчид Олон улсын гэрээ, Монгол Улсын үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн мэдээлсний төлөө Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй үндэслэлээр буруутгаж, сэтгүүлчийг үндэслэлгүйгээр яллагдагчаар татаж хүни эрхийг хууль бусаар хязгаарлаж байна. Мөн хэвлэл мэдээллийн эх чөлөөний тухай хуулийн 3.3.1-д төрөөс олон нийтийн байгууллагын мэдээллийн агуулгад хяналт тогтоохгүй гэж заасан ба сэтгүүлч Н.Өнөрцэцэг болж үйл явдалтай холбогдуулан өөөрийн үзэл бодлыг илэрхийлэх, нөхцөл байдлыг сурвалжлах, шүүмж хэлэх, өөр бусад этгээдийн хийсэн мэдээллийг олон нийтэд түгээсэн байгаа нь хүний нэр төр, алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх урүүгийн хуулийн тусгай ангийн 13.14-д заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл огт биш байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.3 дахь хэсэгт халдашгүй чөлөөтэй байх эрх, хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг хязгаарлахыг хориглоно. 23.14 дэх хэсэгт Монгол Улсын хууль олон улсын гэрээнд заасан эрх чөлөөг зөрчигдсөн гэж үзвэл уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, гэм буруутай нь шүүхийн байгууллагаар тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож үл болно.

14.1 Монгол улсад хууль бусаар оршин суух хүн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй байна гэж заасныг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 11.1-д гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлүүлэх эрхээр хангагдах нээлттэй шүүх хурлаар гэм буруутай эсэхйг хуулийн дагуу тогтоох, гэм буруутайд тооцох эрхтэй. Мөн 8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт үндсэн хууль болон бусад хуулиар холбогдсон эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр бүрэн сэргээн тогтоолгох гэсэн заалтууд, ирэгний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 9.1 дэх хэсэгт хүн бүр чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй. Хэнийг ч хууль бусаарцагдан хорьж болохгүй. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэний ч эрх чөлөөг хасаж болохгүй. Мөн шүүхийн өмнөх шатанд байгаа хүнйг заавал цагдан хорьж байх нийтлэг журам байх албагүй бөгөөд шүүх хуралда оролцох, шүүн т аслах ажиллагааны аль шатанд байлцах батадлгаа гаргаж өгсөн бол этгээдийг суллаж болно гэж заасан байна. Иймд сэтгүүлч Н.Өнөрөцэцэгийн олон улсын гэрээ конвенцоор олгогдсон эрхийг зөрчиж буй хуулийн байгууллагуудын үйлдлийг таслан зогсооход анхаарахыг хүсэж байна” гэжээ.