Японы бизнес эрхлэгч "Солонго" гэх компани байгуулан монголын ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаанд гаргажээ

Японы бизнес эрхлэгч "Солонго" гэх компани байгуулан монголын ноосоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаанд гаргажээ

Нишимүра Рёо гэх иргэн Япон Улсад “Солонго” гэх нэртэй компани байгуулж, Монголын ноосоор бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, худалдаанд гаргажээ.

“Солонго” ХХК нь Монголын 100 хувь ноосон бараа бүтээгдэхүүнийг Япон улсад худалдаалдаг. Япон зочин үйлчлүүлэгч нар Монголын ноосон бүтээгдэхүүнийг худалдан авснаар Монголын тал нутгаас бий болсон цэвэр бараа бүтээгдэхүүнтэй танилцахаас гадна байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа гэдгийг мэдрэх нь чухал гэдгийг Нишимүра Рёо онцолдог байна. Түүнчлэн “Солонго” ХХК нь Монголын ноосон бараа бүтээгдэхүүн худалдаалахдаа “Байгаль дэлхий, байгаль дэлхий” гэсэн үгийг гол уриагаа болгон ашигладаг.

“Солонго” компанийн үүсгэн байгуулагч Нишимүра Рёо дээрх бизнесийнхэ талаар ярихдаа, “2022 оны хавар нэгэн Монгол танилаасаа цэвэр ноосон оймсны талаар мэдэж авсан бөгөөд “ийм сайн бүтээгдэхүүн” байдаг гэдгийг нь мэдээд маш их гайхсан. Монголын ноосон бүтээгдэхүүн нь маш чанартай, 100 % байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэх мэт олон давуу талуудыг олж харсан тул Японд худалдаалах ажлыг эхлүүлье хэмээн бид шийдсэн. Монгол оймсны давуу тал гэвэл: дулааныг сайтар хадгалдаг, чийг татахгүй, элдэв төрлийн үнэр гарахгүй, хэрэглэхээ больсоны дараа байгальд амархан уусдаг, байгаль орчныг бохирдуулдаггүй гэх мэт. Монголын ноосон оймснууд ийм олон талын давуу талуудтай гэдгийг нь судалж мэдэх сайхан байсан. Ингээд 2022 оны зун Монгол улсад анх удаа зочилж өргөн уудам тал нутаг, арвин баялаг соёл уламжлал, Монгол хүний халуун сэтгэлийг мэдэрч Монголтой холбоотой ажил хийхээр сэтгэл шулуудсан” хэмээжээ.

Эх сурвалж: Japanguide