Х.Болорчулуун: Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг жил бүр 5%-аар нэмж, 20%-д хүргэнэ /LIVE/

Х.Болорчулуун: Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг жил бүр 5%-аар нэмж, 20%-д хүргэнэ /LIVE/

Засгийн газрын өнөөөдрийн /2023.12.13/ хуралдаанаас гарсан шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун танилцууллаа.

Тэрбээр, "Хүнсний хангамж, аюулгүй байдлын тухай 37 дугаар тогтоолын хэрэгж:илт, ялангуяа гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, гурил, улаан буудайн хангамж, цаашдын байдлыг авч хэлэлцлээ. Хүнсний хангамж аюулгүй байдлын тухай 36 дугаар тогтоолын хүрээнд энэ онд 980 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор төлөвлөсөн. Үүнээс 780 тэрбум төгрөгийн зээл олгогдсон байна. Үлдсэн 100 тэрбумыг малчдын гар дээр байгаа махыг худалдан авахад зургаан хувийн хөнгөлөлттэй зээлд зарцуулах бол үлдсэн 180 тэрбумыг ирэх хавар ноолуурын хөнгөлөлттэй зээлд олгохоор Засгийн газраас шийдвэрлэлээ. Мөн энэ жил сүүлийн тав орчим жилд аваагүй хэмжээ болох үр тариа 456 мянган тонн хураасан. Үүнээс 435 мянган тонн улаан буудай хураан авсан. Үүний 25-30 хувьтай тэнцэх улаан буудайг чанаржуулах байдлаар гадаад улс орноос авахаар шийдвэрлэлээ. 

Өнгөрсөн жил Монгол Улс 16 мянган тонн мах экспортод гаргасан. Харин энэ жил 110 мянга орчим мах экспортолсон нь Монгол улсын түүхэнд хамгийн их мах экспортолсон жил болон тэмдэглэгдсэн. Энэ нь бүх төрлийн махыг квотгүй болгосон болон ажлын найман цагаар экспортод гаргасантай хоблоотой.

Мөн Дэлхийн Худалдааны Байгууллагад элссэн амлалтынхаа дагуу импортын татварыг 20 хувь хүртэл нэмэгдүүлэх асуудлыг үечилнэ. 2026 он хүртэл жил бүр тав, таван хувиар нэмэгдүүлнэ. Өнөөдөр гэнэт үнэд нөлөөлөхөөр 20 хувийн татварыг шууд тавихгүй. Импортын татварыг тавихдаа тийм хувиас дээш хангамжид хүрсэн үед тавина гэсэн хууль дүрэм байхгүй. Улс оронд дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах бодлого нь хөнгөлөлттэй зээл мөнгө өгөхөөс илүү зах зээлээ хамгаалж гаднаас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн орж ирэхээс хамгаалах явдал байдаг.

Монгол Улсын хувьд энэ зүйлд дутуу дулимаг ажиллаж ирсэн. Социализмын үед 30 хувийн импортын татварыг 1997 онд тэг болгож, гурван жилийн дотор үндэсний үйлдвэрлэлүүд бүгд элгээрээ хэвтсэн. Дараа нь таван хувь болгосон. Таван хувь нь үйлдвэрлэгч хоёр том орны хажууд манай улсын үндэсний үйлдвэрлэлийн хамгаалалт болж чаддаггүй" гэв.

ШУУД ҮЗЭХ: