Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа

Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт орсон болохыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бүрдсэн байна. Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, импортын цементийн гаалийн албан татварыг 20 хувиас таван хувь болгон бууруулсан аж.