СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гадуур тархаад буй ханиадны 16 хувийг амьсгалын замын, 5 хувийг коронавирус эзэлж байна" гэж ЭМЯ-наас мэдээллээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гадуур тархаад буй ханиадны 16 хувийг амьсгалын замын, 5 хувийг коронавирус эзэлж байна" гэж ЭМЯ-наас мэдээллээ

Эрүүл Мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

Томуу, томуу төст өвчин эрс нэмэгдэн өмнөх долоо хоногтой харьцуулахад 2,1 хувиар ихэсжээ. Харин өмнөх оны үетэй харьцуулахад 0,5 хувиар бага байна. Түргэн тусламжийн нийт дуудлагын 28,3 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дуудлагаас 4,6 хувиар өмнөх оны үетэй харьцуулахад 9,1 хувиар тус тус нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд томуу томуу төст өвчний тархалтыг 5 түвшинд авч үздэг бөгөөд одоогийн байдлаар хоёрдугаар түвшин буюу идэвхжилийн түвшинд 8 аймаг  Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Өвөрхангай, Хөвсгөл Орхон, Увс, Сэлэнгэ орж байна. Харин гуравдугаар түвшин буюу Алаг цог дэгдэлтийн түвшинд Улаанбаатар болон есөн аймаг байна. Архангай, Баян-өлгий, Говьсүмбэр, Завхан,Дархан Сүхбаатар, Ховд, Хэнтий,Төв аймаг орж байгаа бол дөрөвдүгээр түвшин буюу аймгийн хэмжээний дэгдэлтэд дөрвөн аймаг орж байгаа бол Булган, Дорноговь, Дундговь, Өмнөговь орж байна.

Томуу томуу төст өвчний үүсгэгчээр авч үзүүл Халдварт өвчин судлалын үндэсний төвийн болон лабортори олон салбар 4 төвийн  256 сорьцод шинжилгээ хийхэд 16,7 хувь амьсгалын замын вирус 15,1 хувь томуугийн А хүрээний H3N2 вирус 5,2 хувь Saarscov2 буюу короно вирусын вирус 6,2 хувьд амьсгалын замын бусад вирус илэрсэн байна.

Томуугийн тандалтын мэдээгээр 21 аймаг болон найман дүүрэг нэгдсэн эмнэлэг болон нэгдсэн мэргэжлийн эмнэлгүүдэд нийтдээ 9020 хүн эмчлүүлж байгаагаас 2818 буюу 31,2 хувь нь амьсгалын замын өвчлөлөөөр хэвтэн эмчлүүлж байгаагаас 85,5 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна үүнээс 51,6 хувь нь 0-5 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.

Иймд иргэд томуу томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан мөн шинэ жилийн баяр болох гэж байгаа тул иргэд та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна

  • Бага насны хүүхдийг олон хүн цугларсан газар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүж хэвших, өрөө тасалгаандаа байнга агааржуулалт хийх, даарч хөрөхгүй байх, дархлаагаа дэмжих, гараа ариутган хувийн ариун цэврээ сайн сахих гэх зөвлөмжүүдийг өгч байна.
  • Амьсгалын халдварын шинж тэмдэг илэрсэн үед эрүүл мэндийн байгууллагат хандан заавар зөвлөмж авах, хөнгөн илэрсэн үед гэрээсээ гарахгүй байж, дархлаагаа дэмжих.
  • Шинэ жилийн баяр болохтой холбогдуулан хүнсний аюулгүй байдлаас хамааран хоолны хордлого болох ихэсдэг тул иргэд та бүхэн хоол хүнсний хугацаа болон аюулгүй байдлыг шалган хэрэглэхийг анхааруулж байна.

Г.Энхзул