Үндэсний мэдээллийн “Монцамэ” агентлаг уламжлал болгон 27 дахь жилдээ “Монголын сайхан бичигтэн-2023” уралдааныг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн уралдааныг Соёлын яам болон Боловсрол, Шинжлэх ухааны яам хамтран ажилласан юм
“Монголын сайхан бичигтэн-2023” уралдаанд 1650 орчим хүн бүтээлээ ирүүлсэн бөгөөд БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө засах орон, Япон, Бүгд Найрамдах Чех улсын монгол бичигтнүүд бүтээлээ ирүүлжээ. Уралдааны шилдгүүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Соёлын сайд Ч.Номин, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан нар гардуулав.
“МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН-2023” ОЛОН УЛСЫН УРАЛДААНЫ ДҮН:
“1-7-р ангийн сурагчид” ангилал
Нэгдүгээр байр: О.Мандахнаран /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 7в ангийн сурагч/
Хоёрдугаар байр: Э.Пүрэвжаргал /Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн”цогцолбор сургуулийн 7б ангийн сурагч/
Гуравдугаар байр: У.Мөнгөншатар /Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч/
Тусгай байр:
Э.Энхцэцэг /Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 7б ангийн сурагч
Б.Ууганчимэг /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 6в ангийн сурагч
“8-11-р ангийн сурагчид” ангилал
Нэгдүгээр байр: Н.Анхмаа /Дундговь аймгийн лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч/
Хоёрдугаар байр: Д.Цолмон /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 9г ангийн сурагч
Гуравдугаар байр: Н.Алдармаа /Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч/
Тусгай байр
О.Энхсугар /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 9б ангийн сурагч/
Б.Намуунзаяа /Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн 10в ангийн сурагч/
“12-р ангийн сурагчид” ангилал
Тэргүүн, дэд, гутгаар байрт шалгарч, МУИС-д Боловсролын зээлийн сангийн 100 хувь тэтгэлгээр суралцах эрхээр:
Т.Хонгорзул /Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 12г ангийн сурагч/
Ш.Сүнжээ /Увс аймгийн Улаангом сумын лаборатори нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч/
Т.Цэрэнням /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч/
Боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр МУБИС-д суралцах эрхээр:
Э.Цэвэлсодном /Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билэг” ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч
И.Уранцэцэг /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” ерөнхий боловсролын сургуулийн 12б ангийн сурагч
Б.Номуунзаяа /Увс аймгийн Улаангом сумын лаборатори 1-р сургуулийн 12д ангийн сурагч тус тус шагнагдлаа.
“Мэргэжлийн багш” ангилал
Нэгдүгээр байр: Х.Амаржаргал /Нийслэлийн СХД-ийн “Оюуны чимэг” сургалтын төвийн монгол хэл, бичгийн багш
Хоёрдугаар байр: Э.Батжаргал / Нийслэлийн ХУД-ийн “Гурвантамир” сургуулийн монгол хэл, бичгийн багш/
Гуравдугаар байр: Б.Уранбилэг /Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн монгол хэл, бичгийн багш/
Тусгай байр:
Б.Бямбадулам /Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, бичгийн багш/
Ц.Норпил /Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Бага тэнгэр” олон улсын сургуулийн монгол хэл, бичгийн багш/
“Насанд хүрэгчид” ангилал
Нэгдүгээр байр: Д.Нямдэлгэр /МУБИС-ийн МХББ-ийн 3-р ангийн оюутан/
Хоёрдугаар байр: Б.Билгүүнсаран /МУБИС-ийн МХББ-ийн 1-р ангийн оюутан/
Гуравдугаар байр: О.Ганжигүүр /МУБИС-ийн МХББ-ийн 3-р ангийн оюутан/
Тусгай байр:
Б.Хүслэн-Эрдэнэ /МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн 2-р ангийн оюутан/
Б.Баянжавзан /E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталын олон нийттэй харилцах мэргэжилтэн/
"Уран бичлэг ангилал:
Р.Эрдэнэболор /“Оюут” урлангийн үүсгэн байгуулагч/
Ц.Даваадулам /МУБИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн 3 дугаар ангийн оюутан/
Ү.Намуунзаяа /Нийслэлийн Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 11ё ангийн сурагч/
Тусгай байр:
Т.Хишигдэлгэр /Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” сургуулийн багш/
У.Самтан /БНХАУ-ын Хөх нуур мужийн иргэн/
“Сайхан бичигтэн анги” ангилал:
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” сургууль. Б.Долгор багшийн бэлтгэсэн 8а анги,
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эх хэлний түшиц, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ЕБ-ын “Титэм” сургууль. Г.Энхсайхан багшийн бэлтгэсэн 10а анги,
Хөвсгөл аймгийн Тариалан сумын С.Болормаа багшийн бэлтгэсэн 11а анги,
“Бичвэрийн бус бүтээл” ангилал:
З.Монголжингоо /Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань эрдэнэ” сургуулийн 7 “б” ангийн сурагч/
Ч.Баттуул /Хорих 407 дугаар ангийн хүмүүжигч/
Т.Самбуужовдоо /Өвөрхангай аймгийн политехникийн коллежийн оёдлын багш/
Тусгай байр:
Э.Мөнхжин /Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар сургуулийн 12 “г” ангийн сурагч/
Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань эрдэнэ” сургуулийн Б.Бямбасүрэн багштай 7 “б” анги,
“Монгол туургатны болон гадаад улсын иргэд” ангилал:
Япон Улсын иргэн Имазеки Тошико /“Чингис хааны энхтайвны бодлого” эсээ/
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Баяннуур хотын иргэн А.Мэргэнбат,
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Бугат хотын уран бичээч Хичээлт,
Тусгай байр:
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хотын уран бичээч Сайханчимэг
Япон Улсын иргэн Шимамура Шо
Монгол хэл шинжлэлийн гарамгай онолч, их эрдэмтэн “Шадавын Лувсанвандан сан”-гийн нэрэмжит шагналыг:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Ирмүүн хүсэл” монгол бичгийн сургалтын төвийн багш Д.Нямдорж,
“Монгол хэл, бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо” ТББ-ын нэрэмжит шагналыг:
Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн багш Б.Төмөрхуяг,
Ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагналыг:
Тусгай сургалттай 29 дүгээр бүрэн дунд сургуулийн Р.Эрдэнэболор багштай бийрийн бичлэгийн дугуйлангийн хамт олон,
Ахмад дипломатч Ч.Намчины нэрэмжит шагналыг:
Хорих 407 дугаар ангийн хүмүүжигч О.Дөлгөөн,
Жүжигчин, МУСТА Р. Анхнямын нэрэмжит шагналыг:
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр сургуулийн багш А.Баянжаргалын бэлтгэсэн 8 “в” анги хүртлээ.
“Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ныг дуустал Монголын уран зургийн галерейд толилуулна.