Ахуйн газны хордлогын үед илрэх шинж тэмдэг:
- Нүд бүрэлзэх
- Сонсгол муудах
- Зүрхний цохилт, цусны даралт ихсэх
- Булчин чичрэх
- Арьс салст хөлрөх
- Амьсгал давхцах
- Толгой эргэж, дотор муухай оргих
- Ядрах
Ахуйн газанд хордсон үед авах арга хэмжээ:
- Хордсон орчноос хурдан гаргах, цонхыг онгойлгох
- Амьсгалын дутмагшилд орсон эсэхийг шалгана. Ухаан алдсан амьсгал, зүрх судасны дутагдалд орсон байвал хиймэл амьсгал, зүрхэнд нь иллэг хийнэ.
- Хүнд үед яаралтай эмнэлэгт хүргэх
- Түргэн тусламж дуудахыг зөвлөж байна.
Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар