"Дүнжингарав худалдааны төв орчимд болсон дэлбэрэлт"-ийн улмаас галд өртөж, түлэгдсэн нэг иргэн нас баржээ

"Дүнжингарав худалдааны төв орчимд болсон дэлбэрэлт"-ийн улмаас галд өртөж, түлэгдсэн нэг иргэн нас баржээ

2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:00 цагийн орчим гарсан галын ослын улмаас ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт 80-90 хувийн түлэгдэлтэй, биеийн байдал маш хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан нэг үйлчлүүлэгч нас барсан талаар ГССҮТ-өөс мэдээлэв.

Анх галын ослоос үүдэлтэй түлэгдэж, гэмтсэн нийт 14 хүн тусламж үйлчилгээ авснаас дөрвөн иргэнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, харъяа дүүргийн эрүүл мэндийн байгууллагын хяналтанд шилжүүлсэн байна. Улмаар тус салбар эмнэлгийн Түлэгдлийн төвийн тасагт биеийн байдал дунд буюу тогтвортой байгаа 4, Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд болон маш хүнд оноштой зургаан хүн хэвтэн эмчлүүлж байсан юм. Өдгөө тус Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал хүнд таван хүн байгаагаас биеийн байдал маш хүнд оноштой хоёр хүн байна. Эрүүл мэндийн байгууллагын зүгээс дээрх нас барсан үйлчлүүлэгчийн нэр болон насыг хэлэх боломжгүй юм.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

9 цагийн өмнө

Шуурхай мэдээ