Л.Болормаа: Сумын сургуулиас "Дэлхийн топ 100" их сургуульд суралцах тэтгэлэг авч, аавынхаа мөрөөдлийг биелүүлсэн /ВИДЕО/

Л.Болормаа: Сумын сургуулиас "Дэлхийн топ 100" их сургуульд суралцах тэтгэлэг авч, аавынхаа мөрөөдлийг биелүүлсэн /ВИДЕО/

Хөвсгөл аймгийн Галт сумын ЕБС-ийг төгссөн Л.Болормаа охиныг бид энэ удаа онцлон ярилцлаа. Тэрбээр сумын сургуульд сурч төгсөөд дэлхийн топ 100 их сургуульд үнэ төлбөргүй суралцах тэтгэлэг буюу "Ерөнхийлөгчийн илгээлт 2100" хөтөлбөрт шалгарч, Ерөнхийлөгчөөс өчигдөрхөн захиа, даалгавраа гардан авсан юм.

Түүний хувьд гэр бүл, ижий аав, нутаг уснынхныхаа хүслийг биелүүлж, энэхүү тэтгэлэгт тэнцсэндээ баяртай байгаа талаараа ярилаа. Мөн Монголын хөгжил дэвшилд нэн хэрэгтэй мэргэжил болох барилгын инженер гэх мэргэжлийг дэлхийн түвшинд эзэмшиж, эх орноо хөгжүүлэх мөрөөдөлтэй. Аавынхаа гүйцээгүйг гүйцээж, өөрийнхөө мөн эцгийнхээ мөрөөдлийг биелүүлэх агуу хүсэл зориг тээж яваа нэгэн юм. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

ВИДЕО:

Намайг Л.Болормаа гэдэг. Би Хөвсгөл аймгийн Галт суманд  ЕБС-иа төгсөж, Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт тэнцээд, одоогоор МУИС-д бэлтгэл хөтөлбөрт сурч байгаа. Ерөнхийлөгчийн илгээлтийн эзэн гэдэг нь тухайн бүс нутаг аймаг хороондоо тэргүүлж чадсан сурагчдад олгодог. Энэхүү тэтгэлгийг энэ жил гурав дахь удаагаа олгож байгаа. Өмнө жил тэнцсэн ах, эгч нарыгаа хараад би энэ тэтгэлгийг заавал авна гэж өөртөө зорилго тавиад нэлээд шаргуу бэлдсэний эцэст тэнцэж чадсан.

Өчигдөрхөн батламж, захиа, даалгавраа авсан. Дөнгөж шалгараад бараг авчих болов уу гэж бодсон ч маш их хүлээсэн. Авсандаа их баяртай байгаа. Энэ мэдээг анх сонсоод маш их баярласан. Би өөрөө ч энэ тэтгэлгийг авахаар зорьж байсан.

Манай аав залуу байхдаа ШУТИС-д инженерийн чиглэлээр суралцах боломжоо авсан ч хармасалтай нь үргэлжлүүлэн суралцаж чадаагүй. Иймд миний хувьд аавынхаа үргэлжлэл болсон бахархалт охин нь байхыг хүсэж барилгын инженер гэх мэргэжлийг сонгоод одоогийн байдлаар их дээд сургуулиуд руугаа материалаа явуулж байгаа. Ер нь Австрали юм уу Англид суралцахыг хүсэж байна. Одоогийн байдлаар аль улс, аль орчин илүү дээр байх талаар маш нарийн судалж байгаа.