Ж.Байгальмаа: Сар шинийн баяраар бага насны хүүхдийг үнсэж, нүүр аманд нь хүрч болохгүй

Ж.Байгальмаа: Сар шинийн баяраар бага насны хүүхдийг үнсэж, нүүр аманд нь хүрч болохгүй

ЭМЯ-нaaс Сар шинээр ажиллах эмнэлгийн хуваарь, эрт илрүүлгийн явц, амьсгалын замын болон хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх, уламжлалт хоол хүнс, архины зохистой хэрэглээний талаар өнөөдөр /2024.02.07/ мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгальмаа, "Цагаан сарын баяраар олноороо нэг дор цугладаг тул энэ үед халдварт өвчний эрсдэл эрс нэмэгддэг. 2024 оны дөрөвдүгээр долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байгаа. Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдээр нийт 8788 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 18.6 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвар буюу уушгины хатгаагаар эмчлүүлж байгаа бол хүүхдийн тасагт эмчлүүлж буй 1693 хүүхдийн 74.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байсан. Хоёр хүртэлх насныхан болон жирэмсэн эмэгтэйчүүд, архаг өвчтэй хүмүүс, ахмад настан томуугийн халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэлтэй байдаг учраас бага насны хүүхдийг үнсэхгүй, нүүр аманд нь хүрэхгүй байхыг анхааруулж байна.

Цагаан сарын баярын үеэр халдвар тархахаас сэргийлж, хоол хүнсийг авахдаа үйлдвэрлэсэн он сар, өдрийг сайтар харж, лаазалсан хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг заавал харах ёстой. Өндөг, майонез, жигнэмэг зэрэг хөргүүрт байх ёстой хүнсний бүтээгдэхүүнийг хөргүүртэй газраас худалдаж авах ёстой. Мөн ууц болон чанасан махыг удаан хугацаагаар ил тавихгүй байхад анхаарах хэрэгтэй. Түүнчлэн цагаан сарын баярын бууз, салатыг хонуулж хэрэглэхгүй байхыг анхаараарай.

24 цаг буюу нэг хоногт гурав буюу түүнээс дээш удаа суулгах, бөөлжиж, халуурсан тохиолдолд хоолны хордлогот халдварын сэжигтэй байна гэж үздэг учраас өөрт ойр орших эмнэлэгт ханахыяг ЭМЯ-аас зөвлөж байна" гэлээ.

ҮЗЭХ: