"Азын бууз хийсэн бол зочдодоо анхааруулж, хүүхдүүийг халуун тогооноос сэрэмжлүүлэхийг" ЭМЯ-наас зөвлөлөө

"Азын бууз хийсэн бол зочдодоо анхааруулж, хүүхдүүийг халуун тогооноос сэрэмжлүүлэхийг" ЭМЯ-наас зөвлөлөө

Сар шинийн өдрүүдэд Улаанбаатар хотын эмнэлгийн байгууллагуудын ажиллах хуваарь, бэлэн байдлыг хэрхэн хангаж буй талаар болон хоол хүнсний эрүү лаюулгүй байдлын талаар ЭМЯ-наас зөвлөгөө мэдээлэл өглөө. 

Сар шинийн баярын өдрүүдэд өрх, дүүргийн эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарь: 

  • Өрхийн эрүүл мэндийн төв хоёрдугаар сарын 10-ны өдөр буюу шинийн нэгний өдөр 13:00-16:00 цагийн хооронд, хоёрдугаар сарын 11, 12-нд 12:00-17:00 цагийн хооронд ажиллана. 
  • Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинет хоёрдугаар сарын 10-ны өдөр 11:00-14:00 цагийн хооронд хоёрдугаар сарын 11, 12-нд 11:00-16:00 цагийн хооронд ажиллана. 
  • Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв хоёрдугаар сарын 10-12-ны өдрүүдэд 09:00-15:00 цагийн хооронд ажиллана. 

Түргэн тусламж, амаржих газар, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасаг үндсэн цагийн хувиараар буюу 24 цагаар ажиллах талаар Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ. Мөн Баярын өдрүүдэд бууз жигнэхээр халуун тогоог их ашигладаг. Улмаар энэ үеэр хүүхдийн түлэгдэлт ихээр нэмэгддэг. Иймд халуун тогоонд хүүхэд түлэгдэхээс сэргийлж зөв газар байрлуулах, азын буузнаас болж хахах тохиолдол гардаг. Хэрвээ азын бууз хийсэн бол зочдодоо анхааруулж хэлээрэй. Мөн өвөлжилтийн байдал хүнд байгаа учраас хөдөө орон нутгийн иргэд цаг агаарын нөхцөл байдлаа харж замдаа гарах мөн оройтож биш аль болох нартай гэгээтэй золголтоо хийгээрэй. 

ҮЗЭХ: