Сар шинийн баяраар дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газрууд 24 цагаар ажиллана

Сар шинийн баяраар дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газрууд 24 цагаар ажиллана

“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Сар шинийн өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд дараах цагийн хуваариар ажиллах аж.

Тухайлбал, дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинет хоёрдугаар сарын 10-ны өдөр 10:00-14:00 цаг, хоёрдугаар сарын 11,12-ны өдөр 10:00-16:00 цагийн хооронд ажиллах бол дүүргийн нэгдсэн эмнэлэг, амаржих газрууд 24 цагаар ажиллана гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.