СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улс орнуудад холер өвчний эрсдэл өндөр байгааг ДЭМБ тайландаа дурджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улс орнуудад холер өвчний эрсдэл өндөр байгааг ДЭМБ тайландаа дурджээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ сарын 12-ны өдөр нийтлэсэн тайланд дурдсанаар, 2024 он гарснаас хойш дэлхийн хэмжээнд холер өвчний эрсдэл "маш өндөр" түвшинд байсаар байна. Зөвхөн нэгдүгээр сард Африк, Газар дундын тэнгисийн зүүн бүс, Америк, Зүүн өмнөд Азийн 17 оронд халдварын 40,900 тохиолдол бүртгэгдэж 775 хүн нас барсан байна. Тэдгээрийн дотроос Замби, Зимбабве улсад холерын өвчлөл хамгийн ноцтой түвшинд хүрчээ. Холерын эсрэг вакцины хомсдол эл өвчнийг дарахад хамгийн том хүндрэл болсон гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дурдсан байна. 

Холер нь холер вибрионоор үүсгэгддэг гэдэсний цочмог халдварт өвчин бөгөөд гол төлөв бохирдсон ус, хоол хүнсээр дамжин халдварладаг. Өвчтөнд ихэвчлэн бөөлжих, суулгах, шингэн алдалт, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрдэг ба шуурхай эмчилгээ авахгүй бол өвчтөнийг үхэлд хүргэдэг юм.