ТОДРУУЛГА: Сар шинийн баярын өдрүүдэд архины хордлогын улмаас тав, өөр хордлогоор гурав хүн нас баржээ

ТОДРУУЛГА: Сар шинийн баярын өдрүүдэд архины хордлогын улмаас тав, өөр хордлогоор гурав хүн нас баржээ

Сар шинийн баяраар хэт их калори ихтэй хоол идсэний  улмаас гэдэс, ходоод хямрах, зарим тохиолдолд амь насаа алдах харамсалтай тохиолдол бүртгэгддэг. 

Тэгвэл энэ жилийн Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 10-13 /2024.02.10-13/-ны хооронд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хэрхэн хүргэсэн талаар Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс тодруулахад "Амбулаторт 21 мянга 612 үзлэг хийгдсэний 71.6 хувь нь өрх, сумын эрүүл мэндийн төвд хийгдсэн. Харин түргэн тусламжийн 7990 дуудлага хүлээн авч үйлчилснээс 2108 буюу 26.4 хувь нь хүүхэд, 5882 буюу 73.6 хувь нь насанд хүрэгчид байсан. Осол гэмтлийн улмаас нас барсан 13 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс архины хордлогын шалтгаант тав, бусад хордлогын шалтгаант гурав,  хөлдөлт, осголтын улмаас 1, бусад ослын улмаас 4 тохиолдол бүртгэгдсэн" гэлээ. 

Т.Урангуа