ЭХЭМҮТ-ийн эмч нар төрөлхийн хамрын хавдартай нярайд дурангийн хагалгааг амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн эмч нар төрөлхийн хамрын хавдартай нярайд дурангийн хагалгааг амжилттай хийлээ

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эмч нар хамрын хөндийн төрөлхийн хавдартай нэг сартай нярайд дурангийн хагалгааг анх удаа амжилттай хийж гүйцэтгэжээ. Мөн зэргэлдээх хагалгааны өрөөнд хоёр настай төрөлхийн сонсголгүй хүүхдэд сонсгол оруулах дунгийн суулгацын мэс заслыг амжилттай хийсэн байна.

Мэс заслын багийн бүрэлдэхүүнд чих, хамар хоолойн тасгийн залуу мэс засалчид, мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн  нойрсуулагч эмч, сувилагчид оролцжээ. Нийт баг бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.