Булган аймгийн Баяннуур сумын ерөнхий боловсролын сургууль нь Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгээс хэрэгжүүлсэн менежментийн төслийн эхний 8 сургуулийн нэг юм. Төсөл хэрэгжсэнээр байгууллагын соёл, үйл ажиллагаа, сургалтын орчин нөхцөл, сургалтын чанарт эерэг өөрчлөлтүүд гарсан тухай орон нутгийн болон сургуулийн удирдлагууд ярилаа.
Зудын нөхцөл байдалтай холбоотойгоор нийт 23 сурагч сар шинийн баярын дараа хичээлдээ ирэх боломжгүй болсон. Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг 2 дугаар сарын 19-ний өдрөөс зам, давааг нээх ажлыг шуурхай эхлүүлж, 2-7 хоногийн дотор хүүхдүүдийг сургуульдаа явах боломжоор хангахаар төлөвлөж байна. Мөн дотуур байр 50 хүүхдийн хүчин чадалтай, 71хүүхэд амьдарч байгаа бөгөөд хүсэлт гаргасан 27 хүүхдийг хамруулах боломжгүй байна. Иймд 100 хүүхдийн дотуур байртай болох хүсэлтийг мөн уламжилжээ.