Сэлэнгэ аймгийн эмнэлгүүдэд туулах чадвартай автомашиныг гардуулан өгчээ

Сэлэнгэ аймгийн эмнэлгүүдэд туулах чадвартай автомашиныг гардуулан өгчээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Сэлэнгэ аймагт ажиллаж байна. Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-оос шат дараатай шийдвэрүүд гарган ажиллаж байгаагийн нэг нь аймаг, сумуудын ЗДТГ, ЭМТ-ийг бүрэн тоноглосон автомашинаар хангах юм.

Үүний хүрээнд Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт Бүрэн тоноглогдсон Toyota Landcruiser-76, Хүдэр, Орхон сум болон Номгон тосгонд түргэн тусламжийн автомашин, Хүнс, хөдөө аж ахуйн газарт Toyota Hilux, Сүхбаатар сумын Засаг Даргын Тамгын газарт УА3-Фургон, Хилийн цэргийн ангиудад бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашиныг олгосныг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын комиссын дарга С.Амарсайхан гардуулан өглөө.