Д.Нямхүү: "Интермед" эмнэлэгт эмчлэгдэж байсан иргэнд урьдчилан оношлуураар хийсэн шинжилгээний хариу эерэг гарсан

Д.Нямхүү: "Интермед" эмнэлэгт эмчлэгдэж байсан иргэнд урьдчилан оношлуураар хийсэн шинжилгээний хариу эерэг гарсан

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалттай холбоотой цаг үеийн байдлаар мэдээлэл хийж байна.

Манай хойд хөрш ОХУ-д нэг өдрийн дотор 4000 тохиолдол нэмэгдэж, 47 хүн нас барсан. Халдварын тархалт Москва хотоос бусад хотруу дамжиж байгааг анхааруулж байна. Буриадад шинээр 28 тохиолдол бүртгэгдсэн байна. Зургаадугаар сарын 1-нээс сайн дурын хүмүүст вакцин турших ажлыг эхлүүлэхээр болжээ.

Урд хөрш БНХАУ-д эмнэлэгээс эдгээд гарсан 161 хүний 22-т нь дахин коронавирус илэрчээ. Ийнхүү коронавирус нь 14-37 хоногийн дараа дахин илэрч байгааг эрдэмтэд анхааруулж байна.

Өнөөдөр 947 иргэн гэрийн тусгаарлалтаас гарч байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 20-нд ХӨСҮТ-ийн хоёр лабараторид 341 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 13 хүнд хийсэн давтан шинжилгээ багтаж байгаа юм. 

Мөн өнөө өглөө 05:00 цагт "Интермед" эмнэлгээс нэг сорьц авчирч шинжилгээ хийж байна. 69 настай иргэн 2 уушгиндаа хатгаатай, иргэнд тус эмнэлгийнхэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг гарсан. Шинжилгээг баталгаажуулахаар PCR шинжилгээг ХӨСҮТ-д хийж байна. Гайгүй байх гэж бодож байна. Тухайн иргэний хүүхэд 1 дүгээр сарын 7-ноос 2 дугаар сарын 7-нд Солонгост байж байгаад ирсэн. Үдээс хойш шинжилгээний хариу гарна"




Өнөөдөр бич өдөр

56 минутын өмнө