Өнөөдөр өглөөний 5 цагт Интермед эмнэлгээс ирүүлсэн нэг сорьцыг ХӨСҮТ-ийн төв лабораторид шинжилж байна. Амьсгал бачууран, сүүлийн долоо хоногт ханиалгасан, халуунгүй, хоёр уушгиндаа хатгалгаатай, 69 настай иргэнд түргэн оношлуураар шинжилгээ хийхэд эерэг хариу гарчээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү энэ тухай ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Халдвар судлалын буюу тандалт судалгаагаар гайгүй байх гэж тооцоолж байна. Өвчтөний хүүхэд нэгдүгээр сарын 27-ноос 2 дугаар сарын 7-ны хугацаанд БНСУ-д зорчсоноос хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн. Одоогоор тухайн өвчтөнд үйлчилж байсан гурван хүнийг эмнэлэгт нь тусгаарласан. Интермед эмнэлэгт ХӨСҮТ-ээс зөвлөгөө заавар өгч, хянаж байна. Нарийвчилсан буюу PCR шинжилгээний хариу үдээс хойш гарна” гэсэн юм.