Халдвар илэрсэн жолоочтой харьцсан Хил, Гаалийн 12 хүнийг тусгаарлажээ

Халдвар илэрсэн жолоочтой харьцсан Хил, Гаалийн 12 хүнийг тусгаарлажээ

Өчигдөр манай улсад коронавирусийн 34 дэх тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал, Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолоочоос шинэ коронавирус буюу COVID-19 илэрсэн гэж албаныхан мэдээлж байгаа юм.

Тэгвэл тус жолооч хилээр орж ирээд тусгаарлагдсан бөгөөд мөн түүний эхнэр болон түүнтэй харьцагч Хилийн цэрэг, Гааль, Мэргэжлийн хяналтын 12 хүнийг тусгаарлаад байгаа гэх албан бус мэдээлэл байна. Тэд тус жолоочтой харьцах үедээ бүгд хамгаалах хувцас хэрэглэлтэй байжээ.

Тус үйл явдалтай холбогдуулж өчигдөр /2020.04.22/-ийн 21 цагаас эхлэн Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас орох, гарах хөдөлгөөнийг энэ сарын 25 ны өдрийн 06 цаг хүртэл хааж байгаа талаар Улсын онцгой комисс /УОК/-оос мэдээлсэн. Тэгвэл УОК-ын тус шийдвэр гарч, 21 цагаас хойш Улаанбаатар хотын товчоод дээр автомашин, иргэдийн багагүй бөөгнөрөл үүссэн байна.

Мөн өчигдөр /2020.04.21/ Хэнтий аймгийн Онцгой комиссын хуралдаан болж Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу чиглэлсэн хөдөлгөөнийг хаасан байна. Мөн Нийслэлийн Багануур дүүргийн онцгой комисс хуралдаж Улаанбаатар хот руу орох хөдөлгөөнийг энэ сарын 25-ны 06 цаг хүртэл хугацаанд хязгаарлахаар шийдвэрлэсэн байна.




Өнөөдөр луу өдөр

46 минутын өмнө