Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахалтай холбоотой нөхцөл байдлын талаар ээлжит хэвлэлийн хурлаа хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү " Дөрөвдүгээр сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн 47 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр иргэнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Туркийн нэг иргэн эдгэж эмнэлэгээс гарсан. Хяналтын хугацаандаа ХӨСҮТ-д байх санал гаргасан. ОХУ-аас ирсэн оюутнуудад гурав дахь удаагаа давтан шинжилгээ хийхэд нэгэнд нь коронавирус илэрлээ" гэв.