САЙН МЭДЭЭ: Туркийн иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ

САЙН МЭДЭЭ: Туркийн иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ

"СОVID-19"-өөр халдварласан иргэдээс Туркийн иргэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэнийг ХӨСҮТ-ээс мэдээллээ. Тухайн иргэн эдгэрснээс хойш 14 хоног өөр байранд шилжих ёстой байсан боловч санал тавьсны дагуу ХӨСҮТ-д хяналтад байсан юм. Тэгвэл өнөөдөр тусгаарлалтын хугацааг дуусгажээ. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн, коронавирусний халдвартай 36 тохиолдол бүртгэгдсэнээс 9 хүн эдгэрч, 27 хүн эмчлүүлж байна.