Хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ

Хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ

Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг өнөө өглөө 06:00 цагт нээлээ.  Зам хаасан шалтгаан нь энэ сарын 18-нд Алтанбулагийн боомтоор Монгол Улсад ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрсэн тул урьдчилан сэргийлэх зорилгоор УОК-г уг шийдвэрийг гаргасан. Жолоочийн ойрын хавьтал болсон 49 хүн ХӨСҮТ-д 21 хоногийн хугацаатай тусгаарлалтад байгаа юм. 

Тэгвэл Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Онцгой комисс болон УОК-ын шуурхай штаб, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын газрын судалгааны ажлууд хэвийн явагдсан тул өнөөдөр 06:00 цагт замын хөдөлгөөнийг нээх боломжтой гэж үзжээ.