ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 213 оронд бүртгэгдэж, 2.8 сая хүн халдвар авч, 1.8 сая хүн эмчлэгдэж байна. Монгол Улсын хэмжээнд 958 хүн ажиглалтад байна. Өчигдөр 32 хүн шинээр ажиглалтад орлоо. Сүүлийн 24 цагийн дотор Орос улсад коронавирусийн 5000 шинэ тохиолдол нэмэгдсэн. Оросын нийт хотуудад өвчлөл маш ихээр нэмэгдэж байгаа бөгөөд эмч нар үүнийг томоохон хотуудад хүн амын бөөгнөрөл ихтэй байгаатай холбон тайлбарлажээ. Мөн бага насны хүүхдүүд коронавирусийн халдвар ихээр авч халдварын шинж тэмдэг илэхгүй байгааг мэдээллээ. Хятад улсад 12 хүн бүртгэгдснээс 11 нь Оросоос зөөвөрлөгдөн орж иржээ.
Манай улсын хувьд шинээр 41 хүн тусгаарлалтад орсон. Мөн Швед, Герман зэрэг улсад амьдарч буй монгол иргэд Эрүүл мэндийн яамнаас холбогдох зөвлөмжийг авсан.