Өнөөдөр буюу тавдугаар сарын 2-нд Улаанбаатар-Франкфурт чиглэлийн онгоц хөөрч нийт 13 улсаас 263 иргэнээ авч ирэх юм.
Өчигдөр орой Сөүл-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийн онгоцоор 266 иргэн эх орондоо ирлээ.
Харин дөрөвдүгээр сарын 30-нд нийт 7 улсаас ирж буй 278 иргэнтэй транзит нислэгийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц Буянт-Ухаа нисэх буудалд газардсан.
Ийнхүү бид ойрын хугацаанд нийт 3 нислэгийг тусгай үүргийн онгоцоор үйлдэж 800 гаруй иргэнээ эх оронд нь авч ирэх юм. Нийт 13 улсаас Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирж байгаа иргэдийн эрсдлийн түвшин өндөр гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэлдээ дурдаж байсан билээ.
Тусгай нислэгээр ирсэн иргэдийг нийт 7 байршилд 21 хоног тусгаарлан байрлуулах юм.