Д.Нямхүү: 288 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан

Д.Нямхүү: 288 иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт 288 хүнд коронавирусний шинжилгээ хийсэн бөгөөд бүгд “сөрөг” буюу халдваргүй гарчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д тусгаарласан 28, тусгаарлах байрны 155 хүний давтан шинжилгээнд вирус илрээгүй. Мөн нийслэлийн бүх дүүргийн Эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлж байсан иргэдээс авсан 33 сорьц, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 34 ачаа тээврийн жолоочоос авсан шинжилгээгээр вирус илрээгүй аж. Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэгээр өнөөдөр 261 иргэн эх орондоо ирснийг тусгаарлаад буй юм. Дээрх иргэд ихэвчлэн халдварын голомтот бүс нутгаас ирсэн тул онцгой анхаарал хандуулна” гэсэн юм.