Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэгээр 261 иргэн иржээ

Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэгээр 261 иргэн иржээ

Франкфурт-Улаанбаатарын тусгай нислэг Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардаж, 261 иргэн эх орондоо ирлээ. Тодруулбал, 62 хүүхэд, жирэмсэн 22 эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 иргэн иржээ. Мөн өндөр настан болон түүний асран хамгаалагч 39, өвчинтэй 58 иргэн байна. Дээрх иргэдийг УОК-ын шийдвэрийн дагуу 21 хоног тусгаарлах юм.