Коронавирусийн халдвар аваад эдгэсэн гэх иргэн Д-г Франкфурт руу явуулалгүй, ХӨСҮТ-д тусгаарлажээ

Коронавирусийн халдвар аваад эдгэсэн гэх иргэн Д-г Франкфурт руу явуулалгүй, ХӨСҮТ-д тусгаарлажээ

Бельги улсаас энэ оны гуравдугаар сарын 8 /2020.03.08/-ны өдөр Монгол улсад ирсэн, иргэн Д нь коронавирусийн халдварт аваад эдгэсэн тухайгаа мэдүүлээгүй байсан гэх албан бус мэдээлэл байгаа юм. Учир нь энэ үеэр манай улсын хил нээлттэй, гадаадаас ирж байгаа иргэдийг тусгай байранд тусгаарладаггүй, халуурах шинж тэмдэгтэй иргэдийг гэртээ өөрийгөө 14 хоногийн хугацаанд тусгаарлах зөвлөгөө өгдөг байсан юм. 

Харин энэ талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “54 хоногийн дараа коронавирусаар халдварласныг мэдлээ, хаанаас халдвар авч, хэзээ эдгэснийг мэдэхгүй” гэж мэдэгдсэн. Учир нь иргэн Д нь Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгээр энэ сард Европын орныг зорихоор Монголд шинжилгээ өгснөөр түүний хариу “эерэг” гарсан байдаг.

Тэрээр гуравдугаар сарын 29-нд Улаанбаатар хотоос Ховд аймгийн Дөргөн суманд очсон бол, Ховд аймгаас  буцаж Дөрөвдүгээр сарын 12-нд автобусаар Улаанбаатар хотод ирсэн нь  тандалт судалгаагаар гарсан байдаг. 

Иймд түүний анхны ойрын харьцагч 15 хүнээс шинжилгээ авахад бүгд “сөрөг” гарсан байна. Харин өчигдөр нэмж ойрын харьцагч гэх 18 хүнээс шинжилгээ авахад бүгд “сөрөг” гарчээ. Мөн цаашид нэмж түүний харьцагчдыг нь илрүүлж шинжилгээ авна гэх албан бус мэдээлэл байна. Харин иргэн Д-г Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгч суулгалгүй монголд үлээгээд, ХӨСҮТ-д тусгаарласан байна. 

УЛААНБААТАР-ФРАНКФУРТ-УЛААНБААТАР ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГ:




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

29 минутын өмнө

Шуурхай мэдээ