Д.Нямхүү: Хоёр оюутан эдгэрч, эмнэлгээс гарлаа

Д.Нямхүү: Хоёр оюутан эдгэрч, эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахалтай холбоотой цаг үеийн мэдээллээ хийж байна. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Тавдугаар сарын 22-ны байдлаар ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн вируслогийн лабораторид 188 хүн шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй. 113 энхийг сахиулагчид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр оюутан эдгэрч гарч, дараагийн хяналтын шатад шилжлээ. ХӨСҮТ -д одоогоор 111 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хүнд 25 хүн байна. Эдгэрсэн хоёр оюутны нэг нь 37 хоносон бол нөгөө нь 39 хоноод эдгэрсэн" гэсэн юм.