А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэж гарлаа

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэж гарлаа

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цар тахлын үеийн цаг үеийн байдлаар ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн 24 цагт ажиглалтад таван хүн нэмэгдэж, нийт 1141 хүн ажиглах байранд байна. Өнөөдөр 255 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалтад шилжиж байна.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Өчигдөр ХӨСҮТ-ийн лабаратори, Дарханы лабараторид нийт 22 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Нэг хүн эдгэж дараачийн шатанд шилжлээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 125 хүн байна. Үүнээс 108 нь эмчлэгдэж, 17 ажиглалтад байгаа хүмүүс юм. Тандалт, судалгаа, эмчилгээ хэвийн явагдаж байна" гэв. Манай улсад коронавирусийн бүртгэгдсэн тохиолдол 141, эдгэсэн 33 боллоо.