Никель Ганбаа, Ч.Сайханбилэгийн эхнэрийн дүү нарыг нэг сая төгрөгөөр торгожээ

Никель Ганбаа, Ч.Сайханбилэгийн эхнэрийн дүү нарыг нэг сая төгрөгөөр торгожээ

“UBIKE” төслийг хэрэгжүүлэгч "Никель" Ганбаа, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн эхнэрийн дүүтэй хамт хар тамхи хэрэглэсэн гэх үндэслэлээр өнгөрсөн хавар саатуулагдан шалгагдаж байсан.

Хэргийг нэхэн сануулбал, тэд “Хүүхдийн 100-р дэлгүүр”-ийн орчимд цагаан өнгийн тоёота приус маркийн автомашинтай Г.Дашням нарийн гурван иргэнийг саатуулан шалгахад, хар тамхи сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс хэрэглэсэн байж болзошгүйгээс гадна үзлэгийн үеэр тэдний халааснаас 5 грамм орчим мансууруулах төрлийн бодис илэрсэн байдаг. 

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс Г.Дашням нарт холбогдох хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгалтын ажиллагааг эхлүүлэхээр болж, харьяаллын дагуу Хар тамхитай тэмцэх газарт өнгөрөгч гуравдугаар сарын сүүлээр шилжүүлээд байсан юм. Гэтэл хавтаст хэргийг Хар тамхитай тэмцэх газарт шилжүүлэх явцад хэргийн материалд хавсаргасан байсан нотлох баримтууд алдагдсан ноцтой алдаа гарсан байдаг.  

Үүнээс үүдэн дээрх хавтаст хэргийг Хар тамхитай тэмцэх газраас буцааж, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлсэн юм. Ингээд Г.Дашням нарт Зөрчлийн хэрэг нээн дахин шалгаж эхэлсэн ба тэднийг Зөрчлийн тухай хуулийн 6-р зүйлд зааснаар нэг сая төгрөгөөр торгожээ.