АНУ-д багш нар болон сургуулийн ажилчид сургуулийн хотхонд буу авч явахыг зөвшөөрсөн хууль батлагджээ

АНУ-д багш нар болон сургуулийн ажилчид сургуулийн хотхонд буу авч явахыг зөвшөөрсөн хууль батлагджээ

АНУ-ын Теннесси мужийн хууль тогтоогчид мягмар гарагт /2024.04.23/ багш нар болон сургуулийн бусад ажилчдад сургуулийн хотхонд далд буу авч явахыг зөвшөөрөх хуулийн төслийг баталжээ.

Энэхүү хуулийн төсөл нь Нашвилл дахь христийн шашны хувийн сургуульд жил гаруйн өмнө буудалцаан болж, гурван оюутан, гурван ажилтан амь үрэгдсэний дараа Теннесси мужид өргөн мэдүүлсэн олон нийтийн аюулгүй байдлын тухай хуулийн нэг юм.

Дээрх халдлагын дараа тус бүс нутгийн иргэдийн олонх нь буу зэвсэг хэрэглэх эрхийг хязгаарлах нь шийдэл гэж үзэж байсан бөгөөд сургуулийн хотхонд илүү олон зэвсэг авчрах нь аюулгүй байдлыг сайжруулахгүй, тэр байтугай оюутнуудад учирч болох аюулыг нэмэгдүүлнэ гэж хууль тогтоомжийг шүүмжилсэн байна. Харин эл хуулийн төслийг дэмжигчид энэхүү маргааныг эсэргүүцэж, энэ арга хэмжээ нь сургагдсан насанд хүрэгчид буу зэвсэгтэй болох боломжтой учраас тэд халдлага үйлдэхэд саад болж болзошгүй тул оюутнуудыг хамгаална гэж маргасны эцэст дээрх хуулийн төсөл батлагджээ.

Эх сурвалж: The New York Times