Н.Цэлмүүн: Хууль зөрчин миний ах Н.Номтойбаярыг хорьжээ

Н.Цэлмүүн: Хууль зөрчин миний ах Н.Номтойбаярыг хорьжээ

Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ долоо хоногийн Пүрэв гарагт болсон. Ингээд шүүхээс Н.Номтойбаярыг цагдан хорих 461 дүгээр ангид хорих шийдвэр гаргасан. 

Тэгвэл түүний дүү Н.Цэлмүүн өөрийн твиттер хуудастаа “Үндсэн хууль, сонгуулийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчин миний ах Номтойбаярыг хорьжээ. Урьдчилсан хэлэлцүүлгээр хорих шийдвэр огт гардаггүй, хэлэлцэхээр товлосон асуудлаа л хэлэлцэж шийдвэр гаргадаг. Номтойбаяр нь нэр дэвшигч хэвээр!” гэжээ.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө